Home / Journal / Article

Nutrition

Алулоз гэж юу вэ?

Та хамгийн тохиромжтой сахар орлуулагч хайж байсан уу? Эсвэл цусны чихрийн төвшинд нөлөөлдөггүй орлуулагч хэрэгтэй байна уу? Тэгвэл өнөөдөр алулозын талаар суралцая.

Алулоз гэж юу вэ?

Алулоз нь үзэм, бурам зэрэг хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнд байгалийн аргаар агуулагддаг "ховор чихэр" юм. Химийн бүтцийн хувьд энэ нь фруктозтой маш төстэй гэхдээ нэг чухал ялгаатай: бидний бие алулозыг задалдаггүй.

Хэрвээ харицуулвал

Ердийн Сахар (1 цайны халбага)

16 калори · 4г нүүрс ус · 4г цэвэр нүүрс ус · Цусны чихрийг огцом нэмэгдүүлдэг

Алулоз (1 цайны халбага)

1.6 калори · 4г нүүрс ус · 0 цэвэр нүүрс ус · Цусны чихрийг нэмэгдүүлдэггүй

Алулозыг хэрэглэсний дараа ойролцоогоор 70% нь нарийн гэдсээр шимэгдэж, шээсээр гарч, үлдсэн хэсэг нь бүдүүн гэдсээр дамжиж гардаг. Энэ бүх явц 48 цагийн дотор дуусдаг бөгөөд цусны чихрийн төвшинд огт нөлөөлдөггүй .

Ердийн сахар хэрэглэвэл: → Цусан дахь сахар огцом өснө → Инсулин ялгарна

Алулоз хэрэглэхэд энэ үйл явц тохиолдохгүй.

Гэвч судалгаагаар дараах боломжит таамаглалууд тавигдсаар байгаа:

Элэгний глюкокиназ ферментийн үйл ажиллагааг сайжруулж магадгүй

Удаандаа Нүүрс ус задлах ферментүүдийг дарангуйлж магадгүй

Глюкоз шингээлтийг багасгаж магадгүй

Гэхдээ энэ чиглэлийн судалгаа одоогоор бүрэн батлагдаагүй.

Жижиг судалгаануудаас харахад алулоз нь өөх тосны исэлдэлтийг нэмэгдүүлж, хэвлийн тарган дэвсгэрийг бага зэрэг бууруулж болзошгүй. 121 хүнд явуулсан нэг судалгаанд өдөрт 14г алулоз хэрэглэсэн хүмүүсийн BMI болон хэвлийн өөх нь хэрэглээгүй бүлэг хүмүүстэй харьцуулахад статистикийн хувьд мэдэгдэхүйц бага байжээ.

Алулоз нь GLP-1, PYY, CCK гэсэн ханасан мэдрэмж өгдөг гормонуудыг нэмэгдүүлдэг болохыг судалгаа харуулж байна эдгээр нь Оземпик зэрэг эм нь ашигладаг яг л гормонууд юм.

⚠️ Жин хасах зорилгоор алулозыг зөвлөхөд одоогоор хангалттай шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Хэт их чихэр хэрэглэх нь элэгт өөх хуримтлагдуулж, тослог элэгний өвчинд хүргэж болно. Эрт үеийн судалгаанд алулоз нь элэгт өөх хуримтлагдахаас сэргийлж болзошгүй болохыг харуулсан. 90 хүнд хийсэн нэг судалгаанд өдөрт 5–15г алулоз нэг жил орчим хэрэглэснээр тослог элэгний оноо сайжирсан байжээ.

Мэдээж байдаг. Том хэмжээний урт хугацааны хүний судалгаа дутмаг учраас Канад, Европ, Австралид алулоз одоогоор борлуулалтад зөвшөөрөгдөөгүй байна. АНУ-д FDA нь алулозыг "ерөнхийдөө аюулгүй" хэмээн ангилсан.

Их тунгаар хэрэглэхэд гэдэсний хий, дэвдрэлт, суулгалт зэрэг шинж тэмдэг гарч болзошгүй.

Стевиатай харьцуулахад: Хоёул байгалийн гаралтай, цусны чихэрт нөлөөлдөггүй. Гэхдээ стевиа гашуун дарагдсан амттай, алулоз ердийн чихэрт ойр амттай.

Аспартамтай харьцуулахад: Алулоз илүү дээр сонголт. Аспартам нь "магадгүй хорт хавдар үүсгэгч" гэж ангилагдсан бөгөөд гэдэсний микробиомд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Эритритолтой харьцуулахад: IBS-тэй хүмүүст эритритол гэдэс дүүрэлт үүсгэж болдог тул алулоз тэдэнд тохиромжтой байж болно.

Монк фрутттай харьцуулахад: Хоёул байгалийн, калоргүй, 4г нүүрс ус.

Алулоз нь ердийн чихэртэй яг ижил харагдаж, амтлагдаж, шарагддаг тул кофе, цай, зуушны бүтээгдэхүүн болон жигнэмэгт 1:1 харьцаагаар орлуулж хэрэглэж болно. Карамелжих, шаргал болох шинж чанар нь сахартай ижил учраас бага чихэртэй амттан хийхэд тохиромжтой. үнэ нь харьцангуй өндөр

Дүгнэлт

Илчлэг багатай

Цусан дахь сахарт нөлөөлөхгүй

Амт сайтай байгалийн амтлагч

Гэхдээ:

Судалгаа бүрэн биш

Хэтрүүлбэл ходоод хямруулж болзошгүй

Stay in the loop

Weekly wellness notes, straight to your inbox — no noise, just what’s worth your time.

Related articles

Сагс
mnМонгол